2025 оны 7-р сарын 29-нд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Алтанзагас Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрахтай уулзаж 2025-2028 онуудын хамтын ажиллагаа тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Энэхүү уулзалтын үеэр “Эрүүл насжилтын дунд хугацааны төлөвлөгөө”-г батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, ДЭМБ-аас зөвлөмж болгож буй “Ахмад настны цогц үнэлгээ, тусламж үйлчилгээ”-ний талаарх сургалтад анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэгчдийн хамралтыг нэмэгдүүлэх арга замуудыг ярилцлаа.
Түүнчлэн настны эрүүл мэндийн талаарх суурь судалгааг эрчимжүүлэн, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах боломжийг сайжруулахад хамтран ажиллах нь нэн шаардлагатай байгааг харилцан санал солилцлоо.
ДЭМБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА.
