СҮХБААТАР АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “АХМАД НАСТНЫ ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ICOPE” сэдэвт сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтыг 2 чиглэлээр зохион байгуулсан. Үүнд:

Сургалтыг Сүхбаатар аймгийн бүх сумын эрүүл мэндийн төв болон аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын эмч, ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч тусгай мэргэжилтэн, нийгмийн ажилтан, ахмад эмч, сувилагч 60 гаруй мэргэжилтэн оролцов. Сургалтын үеэр ахмад настны 6 хам шинж болох танин мэдэхүй, сэтгэл гутрал, хөдөлгөөн, хараа, сонсголын чадавх бууралтыг хэрхэн тодорхойлох арга зүйд суралцан, эдгээр хам шинжийг үнэлэх дадлага ажил хийж, онол, дадлага хосолсон байдлаар сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд Ахмад настны цогц тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд хөгжүүлэх, “Ахмадын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, Ахмад настны цогц тусламж үйлчилгээг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын оролцоог хэрхэн хангах талаар АЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн, ХХҮГ-ын мэргэжилтэн, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд, Ахмадын Хорооны дарга, ӨЭМТ-ийн дарга нар оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад аймгуудын туршлагаас ярилцаж, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааны зарчмыг тодорхойлов.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт төдийгүй аймгийн хэмжээнд хамтран ажиллах байгууллагуудын чиг үүргийг тодорхойлсноороо ач холбогдолтой боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.