“ЭМЧЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Эрүүл мэндийн сайдын санаачилга, шийдвэрийн дагуу Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Эмчээ сонсъё” арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өглөөний цайн дээр зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагааг тус төвийн Стратеги төлөвлөлтийн албанаас “Coffee Bean” кофе шопт зохион байгуулсан бөгөөд төвийн захирал, дэд захирал, албадын дарга нар, эмч мэргэжилтнүүд хамрагдсан. Өглөөний цайг нээж захирал Р.Хишигжаргал, “Ахмад настны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсон тухай, ГҮТ-ийн шинэ барилга ашиглалтад орж, шинэ бүтэц зохион байгуулалттай, шинэ ирмүүн уур амьсгалтай “Настан судлал”-ын тусламж үйлчилгээний шинэ үе эхэлж байгаа тухай тэмдэглэв.

ЭМЯ-ны ёс зүйн хорооны гишүүн асан ЭШСА-ны мэргэжилтэн С.Гантуяа ёс зүйн болон харилцаа хандлагын асуудлаар сэдэв хөндөж ярилцлага өрнүүлсэн.

Оролцсон залуу эмч нарын санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаандаа анхааран ажиллах асуудлаар удирдлагын багийн гишүүд баяртайгаар хүлээн авлаа. Эмч мэргэжилтнүүдийн хооронд халуун дулаан уур амьсгал, ярилцлага үүссэн сайхан мөч байлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.