БАЯНХОНГОР АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алсын хараа 2050, Ахмад настны тухай хууль, Насжилтын асуудлаархи үндэсний стратеги, ДЭМБ-ын 2021-2030 Эрүүл насжилтын төлөвлөгөөний дагуу “Ахмад настны үзүүлэх цогц тусламж үйлчилгээ ICOPE” сургалтыг ДЭМБ-ийн техникийн дэмжлэгээр ЭМЯ, Геронтологийн Үндэсний төв, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар хамтран 2025 оны 10 дугаар сарын 27,28-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар Монгол Улсын засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй стратеги, Ахмадын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бодлогын бичиг баримтийг танилцуулах, ЭМС-ын 2024 оны А/22 дугаар тушаалаар баталсан Ахмад настны цогц тусламж үйлчилгээний зааврыг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг чадвар олгосон. Сургалтад Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 19 сумын эрүүл мэндийн төв, 6 өрхийн эрүүл мэндийн төвийн ахмад настны асуудал хариуцсан эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нийт 64 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна. Сургалтаар ДЭМБ-ын гаргасан Ахмад настны цогц үнэлгээний заавар удирдамж, хэрхэн хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн ур чадварт суралцуулах зорилгоор онол, практик хосолсон хэлбэрээр 2 өдрийн турш зохион байгуулсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.