Идээ ундааны үл зохицол
Идээ ундааны мөн чанарыг мэдэж үл зохих идээг цээрлэх хэрэгтэй.
Идээ ундааг хэрэглэх арга буруудсан, хэмжээ, цаг, орныг тааруулуулахгүйгээр идсэнээс найруулсан хор адил чанартай болдог.
- Бүрэлдээгүй тарагтай архийг хамт хэрэглэхгүй.
- Загасны махыг сүүтэй идэхгүй
- Сүүг гүйлс, хушгатай идэж болохгүй.
- Шувууны өндөгтэй загасны мах хэрэглэхгүй.
- Буурцгийн зутанг, бурам, тарагтай идэхгүй.
- Мөөгийг хар, цагаан гүнжидийн тосонд хуурах чанах нь хортой.
- Тахианы мах тарагтай идэж болохгүй.
- Зөгийн балыг тостой хольвол хор болно.
- Жоншийн талх /монгол эм/ эмийг уусан даруйд мөөг, сагагийн гурил идэх нь харшина.
- Хайлсан тостой идээний дараа хүйтэн ундаа хэрэглэж болохгүй.
- Түүхий махтай тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэргийг ойрхон байлгавал бие биедээ уур шингэх учир хэрэглэвэл хор болдог.
- Махыг чанаад уурыг нь гаргахгүй идэх, удаан хадгалж байгаад хэрэглэх нь хор болдог.
- Чацаргана зэрэг исгэлэн зүйлийг архитай хольж идэж болохгүй.
- Хэдийгээр хоорондоо тохирох идээ боловч түрүүчийнх нь шингээгүй байхад дараагийнхийг хэрэглэвэл хэмжээнээс хэтэрч өвчин болно.
- Урьд өмнө төдийлөн идэж дадаагүй идээ ундааг гэнэт их хэрэглэвэл харшилна.
- Шөнө дундын үест эс дадсаныг хэрэглэх нь харшилдаж хор болно.
- Түүнчлэн тосыг хүрэл эсвэл зэс саванд 7 хоногоос дээш байлгаж хэрэглэх, хүрэл саванд удаан байсан тосонд үрийн зүйл боловсруулах нь хор болдог.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09