Мэргэжлийн эмчийн зөвлөгөө, тусламж

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах утсаар холбогдоорой

11-350804

Эмчийн цаг захиалга

Та манай эмнэлэгийн үйлчилгээг авахын тулд E-Mongolia дамжин цагаа захиалах боломжтой.

Цагийн хуваарь

  • Даваа – Баасан09:00 - 16:00
  • БямбаАмарна
  • НямАмарна
  • Яаралтай үеийн лавлах идвхитэй

Геронтологийн үндэсний төв

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

Геронтологи, гериатрын мэргэжлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх
Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ, судалгаа
Сургалт, судалгаа

Сургалт, судалгаа

Настан судлал, настны сувилахуйн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалт
Арга зүй

Арга зүй

Геронтологи гериатрын чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

Эмнэлэгийн тусламж үйлчилгээ

Амбулаторийн үзлэг, зөвлөгөө

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн тусламж танд хэрэгтэй юу? Emongolia-аар цаг захиалах.

Гериатрийн кабинет

Гериатрийн кабинет

Гериатрийн кабинет нь гериатрийн 1 эмч, 1 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус кабинет нь настны бие махбодын, настны үйл ажиллагааны чадвар чадамжийг, сэтгэлзүй, танин мэдэхүйн чадварыг үнэлэх, хянах, настанд зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийг оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжуудын дагуу үнэлэх, хянах, оношлох, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилтийн оношлогоог “Sonost-3000” маркын аппаратаар үнэлэн, оношлож, зөвлөгөө өгч, хянаж ажиллаж байна.
Зүрх судасны кабинет

Зүрх судасны кабинет

Зүрх судасны кабинет нь зүрх судасны эмгэг өвчнүүд болон дотрын бусад чиглэлийн хавсарсан өвчин эмгэгүүдийн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх,зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна. Кабинетэд зүрх судлаач эмч сувилагч нар ажиллаж байна. Тус кабинетэд эмч 20-25 хүн үзэж зөвлөгөө өгөх оношлох,эмчилгээг хийнэ. Өвчний неозологийн хувьд ИБС, АГ,ЗШ, ЗАД, Кардио-миопатия,болон хавсарсан эмгэгүүд оношлоно. Сувилагч эмчийн заалтын дагуу шинжилгээг бичиж зааварчлагаа өгөх, эмчилгээ хийх, яаралтай үед эмчилгээг стандартын дагуу хийнэ. Хэрэв гэнэтийн ЗШ болон зүрх судасны өвчний хүндэрсэн тохиолдолд эмч, сувилагч нар яаралтай тусламжийг стандартын дагуу хийж III дахь шатлалын эмнэллэгийн зүрх судасны төвд шилжүүлэнэ. Зүрх судасны эмч нь шаардлагатай үед олон мэргэжилийн баг олон гэрийн идэвхтэй үзлэг, хөдөө орон нутаг, алслагдсан ӨЭМТ-д урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.

 
Мэдрэлийн кабинет

Мэдрэлийн кабинет

Мэдрэлийн кабинет нь мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ , урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвөлгөө өгөх үйл ажиллагааг явуулна. Мөн тархины цахилгаан бичлэг болон тархины судасны допплерийн шинжилгээ хийж байна. Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй настангуудад мэдрэлийн эмчийн үзлэг хийж зөвлөгөө өгсөнөөр нас дагаж гарах өөрчлөлт болон настанд зонхилон тохиолдох мэдрэлийн өвчин эмгэгүүдийг илрүүлж, оношилж, эрүүл урт удаан амьдралыг дэмжинэ.

Нүдний кабинет

Нүдний кабинет

Нүдний кабинет нь нүд, түүний дайврийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Тус кабинет нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тус кабинетэд нүдний хараа шалгах нүдний даралт хэмжих оношлогоог хийж ойрын харааны шил тааруулах,

  • Төрөл бүрийн нүдний өвчлөлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө
  • Нүдний даралт ихсэх өвчний хяналт
  • Нүдний даралт хэмжих /Тонометр/.
  • Шууд ба шууд бус офтальмоскопи ашиглан нүдний уг дурандах.
  • Нулимасны зам угаах.
Арьс харшлын кабинет

Арьс харшлын кабинет

Настан хүн амд нотолгоонд тулгуурласан арьс харшлын эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх.
Настанд тохиолдох арьсны өвчнийг оношлох ба эмчлэх үйлчилгээг үзүүлэх.

  • Нас дагаж арьсанд гарах өөрчлөлтийг судалж, судалгааны ажил хийх
  • Анхан ба II,III шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
  • Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шаардлагатай тухай бүрд нь хүргэж үйлчилнэ.
  • Эрүүл мэндийн 5-р бүлгийн настан хүн амд гериатрийн тусламж үйлчилгээг хүргэх олон мэргэжлийн багт хамтран ажиллана.
Сэргээн засах кабинет

Сэргээн засах кабинет

Сэргээн засах тусламж үйлчилгээ
Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.

 
Уламжлалт эмчилгээний кабинет

Уламжлалт эмчилгээний кабинет

Уламжлалт эмчилгээ
Геронтологийн үндэсний төвийн уламжлалт анагаах ухааны кабинетад уламжлалт анагаах ухааны эмч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч-1, нар 08:30-17:00 цагийн хооронд ажиллана. Тус кабинет настангуудад УАУ-ны үзлэг оношлогоог хийж, УАУ-ны эм бичиж, зөвлөгөө өгдөг. Кабинетаар дараах эмчилгээнүүдийг хийн үйлчилж байна. Үүнд: зүү төөнө засал, цахилгаан зүү, цахилгаан төөнө эмчилгээ, харандаа төөнө, цахилгаан төөнө эмчилгээ, биеийн иллэг бариа, соруул, соруулт иллэг, зөгийн балтай татлага, бигнүүр, шивүүр зэрэг 10 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг.
Мөн тус кабинет настанд зориулж Монгол орны ёс заншил, цаг улирлын хөдлөл зүй болон хувь хүний өвөрмөц чанар, онцлогт тохирсон 4 ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эм, заслыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллаж байна

 

Биднийг сонгох шалтгаан

Бидний ажлын туршлагатай танилцаарай

Эмчилгээний стандартууд

Бид клиникийн стандарт эмчилгээ, шилдэг эмнэлгийн үйлчилгээгээр хангадаг.

Халдвараас урьдчилан сэргийлэх

Бид халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээгээр хангадаг.

Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээгээр хангадаг.

Эмчлүүлэгчийн туршлага

Бид өвчтөний туршлага, клиникийн хамгийн сайн байгууламжтай.

Найрсаг үйлчилгээ

Бид клиникт сайн харилцаа холбоо, хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээгээр хангадаг.

58+ жилийн түүх

Бидэнд 1966 оноос хойших туршлага, клиникийн түүх бий

Түгээмэл асуулт хариулт

1. Сэргээн засал
– Эмчийн үзлэг
– Өдрийн эмчилгээ
– Хөдөлгөөн засал эмчилгээ
2. Насжилт судлал
-Эмчийн үзлэг
-Настны цогц үнэлгээ
-Бие бялдарын цогц үнэлгээ
3. Өдрийн эмчилгээ
-Эмийн эмчилгээ
-Сэргээн засал
-Уламжлалт
4. Уламжлалт
-Эмчийн үзлэг
-Өдрийн эмчилгээ
5. Зүрх судлал
-Эмчийн үзлэг
-Зүрхний цахилгаан бичлэг
6. Мэдрэл судлал
-Эмчийн үзлэг
-Өдрийн эмчилгээ
7. Дүрс оношлогоо
-Хэвлийн эхо
-Үений эхо
– Тархины судасны өнгөт эхо

Тэтгэвэрийн насны бүх хүмүүсд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Өөрийн биеэр ирж өдөр өдөртөө ирж цагаа авч үйлчлүүлнэ.

Манай эмнэлэг зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Видео контент