Манай үйлчилгээ

Ахмад насны хүмүүсийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон цогц эрүүл мэндийн үйлчилгээ.

service-image0

Настны цогц тусламж үйлчилгээ

Настны эмчийн кабинет нь гериатрийн 1 эмч, 1 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус кабинет нь настны бие махбодын, настны үйл ажиллагааны чадвар чадамжийг, сэтгэлзүй, танин мэдэхүйн чадварыг үнэлэх, хянах, настанд зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийг оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжуудын дагуу үнэлэх, хянах, оношлох, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилтийн оношлогоог “Sonost-3000” маркын аппаратаар үнэлэн, оношлож, зөвлөгөө өгч, хянаж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй →
service-image1

Сэргээн засах

Сэргээн засах тусламж үйлчилгээ Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй →
service-image2

Уламжлалт эмчилгээ

Уламжлалт эмчилгээ Геронтологийн үндэсний төвийн уламжлалт анагаах ухааны кабинетад уламжлалт анагаах ухааны эмч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч-1, нар 08:30-17:00 цагийн хооронд ажиллана. Тус кабинет настангуудад УАУ-ны үзлэг оношлогоог хийж, УАУ-ны эм бичиж, зөвлөгөө өгдөг. Кабинетаар дараах эмчилгээнүүдийг хийн үйлчилж байна. Үүнд: зүү төөнө засал, цахилгаан зүү, цахилгаан төөнө эмчилгээ, харандаа төөнө, цахилгаан төөнө эмчилгээ, биеийн иллэг бариа, соруул, соруулт иллэг, зөгийн балтай татлага, бигнүүр, шивүүр зэрэг 10 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг. Мөн тус кабинет настанд зориулж Монгол орны ёс заншил, цаг улирлын хөдлөл зүй болон хувь хүний өвөрмөц чанар, онцлогт тохирсон 4 ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эм, заслыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллаж байна

Дэлгэрэнгүй →
service-image3

Дотор, зүрх судас

Зүрх судасны кабинет нь зүрх судасны эмгэг өвчнүүд болон дотрын бусад чиглэлийн хавсарсан өвчин эмгэгүүдийн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх,зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна. Кабинетэд зүрх судлаач эмч сувилагч нар ажиллаж байна. Тус кабинетэд эмч 20-25 хүн үзэж зөвлөгөө өгөх оношлох,эмчилгээг хийнэ. Өвчний неозологийн хувьд ИБС, АГ,ЗШ, ЗАД, Кардио-миопатия,болон хавсарсан эмгэгүүд оношлоно. Сувилагч эмчийн заалтын дагуу шинжилгээг бичиж зааварчлагаа өгөх, эмчилгээ хийх, яаралтай үед эмчилгээг стандартын дагуу хийнэ. Хэрэв гэнэтийн ЗШ болон зүрх судасны өвчний хүндэрсэн тохиолдолд эмч, сувилагч нар яаралтай тусламжийг стандартын дагуу хийж III дахь шатлалын эмнэллэгийн зүрх судасны төвд шилжүүлэнэ. Зүрх судасны эмч нь шаардлагатай үед олон мэргэжилийн баг олон гэрийн идэвхтэй үзлэг, хөдөө орон нутаг, алслагдсан ӨЭМТ-д урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.

Дэлгэрэнгүй →
service-image4

Нүд

Нүдний кабинет Нүдний кабинет нь нүд, түүний дайврийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Тус кабинет нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тус кабинетэд нүдний хараа шалгах нүдний даралт хэмжих оношлогоог хийж ойрын харааны шил тааруулах, Төрөл бүрийн нүдний өвчлөлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө Нүдний даралт ихсэх өвчний хяналт Нүдний даралт хэмжих /Тонометр/. Шууд ба шууд бус офтальмоскопи ашиглан нүдний уг дурандах. Нулимасны зам угаах.

Дэлгэрэнгүй →
service-image5

Мэдрэл судлал

Мэдрэлийн кабинет нь мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ , урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвөлгөө өгөх үйл ажиллагааг явуулна. Мөн тархины цахилгаан бичлэг болон тархины судасны допплерийн шинжилгээ хийж байна. Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй настангуудад мэдрэлийн эмчийн үзлэг хийж зөвлөгөө өгсөнөөр нас дагаж гарах өөрчлөлт болон настанд зонхилон тохиолдох мэдрэлийн өвчин эмгэгүүдийг илрүүлж, оношилж, эрүүл урт удаан амьдралыг дэмжинэ.

Дэлгэрэнгүй →
service-image6

Дүрс оношилгоо

Дүрс оношилгооны тасаг нь орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан өвчний оношлогоо хийж, нарийвчилсан дүгнэлт гаргана.

Дэлгэрэнгүй →
service-image7

Чих хамар хоолой

Чих, хамар, хоолойн өвчний оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө үзүүлнэ.

Дэлгэрэнгүй →
service-image8

Хэвтэн эмчлүүлэх тасаг

Эмнэлгийн хяналт дор хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдэд иж бүрэн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Дэлгэрэнгүй →
service-image9

Лаборатори

Лабораторийн нарийвчилсан шинжилгээг орчин үеийн багаж хэрэгслээр гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй →
service-image10

Гэрийн тусламж үйлчилгээ

Гэрээр эмчилгээ, сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Дэлгэрэнгүй →
service-image11

Төлбөрт үйлчилгээ

Төлбөрт үйлчилгээ.

Дэлгэрэнгүй →