Геронтологийн судалгааны сэтгүүл №1
Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, идэвхтэй хөгшрөлтийн талаарх эрдэм шинжилгээний өгүүллүүд.
Ахмад насны хүмүүст чанартай, хүндэтгэлтэй тусламж үзүүлэх Монголын тэргүүлэгч байгууллага.

1988 онд байгуулагдсан Ахмад настны үндэсний төв нь гучин гаруй жилийн турш Монгол Улсын ахмад насны хүмүүсийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч байгууллага юм. Бид ахмад насны иргэдэд урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх цогц тусламж үзүүлдэг.
Манай олон салбарын мэргэжлийн багийнхан өвчтөн бүрт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж, хамтран ажилладаг. Бид судалгаа, боловсрол, шинэлэг арга барилаар ахмад настны эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд тууштай ажилладаг.
Ахмад насны хүмүүсийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон цогц эрүүл мэндийн үйлчилгээ.

Настны эмчийн кабинет нь гериатрийн 1 эмч, 1 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус кабинет нь настны бие махбодын, настны үйл ажиллагааны чадвар чадамжийг, сэтгэлзүй, танин мэдэхүйн чадварыг үнэлэх, хянах, настанд зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийг оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжуудын дагуу үнэлэх, хянах, оношлох, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилтийн оношлогоог “Sonost-3000” маркын аппаратаар үнэлэн, оношлож, зөвлөгөө өгч, хянаж ажиллаж байна.
Дэлгэрэнгүй →
Сэргээн засах тусламж үйлчилгээ Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.
Дэлгэрэнгүй →
Уламжлалт эмчилгээ Геронтологийн үндэсний төвийн уламжлалт анагаах ухааны кабинетад уламжлалт анагаах ухааны эмч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч-1, нар 08:30-17:00 цагийн хооронд ажиллана. Тус кабинет настангуудад УАУ-ны үзлэг оношлогоог хийж, УАУ-ны эм бичиж, зөвлөгөө өгдөг. Кабинетаар дараах эмчилгээнүүдийг хийн үйлчилж байна. Үүнд: зүү төөнө засал, цахилгаан зүү, цахилгаан төөнө эмчилгээ, харандаа төөнө, цахилгаан төөнө эмчилгээ, биеийн иллэг бариа, соруул, соруулт иллэг, зөгийн балтай татлага, бигнүүр, шивүүр зэрэг 10 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг. Мөн тус кабинет настанд зориулж Монгол орны ёс заншил, цаг улирлын хөдлөл зүй болон хувь хүний өвөрмөц чанар, онцлогт тохирсон 4 ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эм, заслыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллаж байна
Дэлгэрэнгүй →
Зүрх судасны кабинет нь зүрх судасны эмгэг өвчнүүд болон дотрын бусад чиглэлийн хавсарсан өвчин эмгэгүүдийн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх,зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна. Кабинетэд зүрх судлаач эмч сувилагч нар ажиллаж байна. Тус кабинетэд эмч 20-25 хүн үзэж зөвлөгөө өгөх оношлох,эмчилгээг хийнэ. Өвчний неозологийн хувьд ИБС, АГ,ЗШ, ЗАД, Кардио-миопатия,болон хавсарсан эмгэгүүд оношлоно. Сувилагч эмчийн заалтын дагуу шинжилгээг бичиж зааварчлагаа өгөх, эмчилгээ хийх, яаралтай үед эмчилгээг стандартын дагуу хийнэ. Хэрэв гэнэтийн ЗШ болон зүрх судасны өвчний хүндэрсэн тохиолдолд эмч, сувилагч нар яаралтай тусламжийг стандартын дагуу хийж III дахь шатлалын эмнэллэгийн зүрх судасны төвд шилжүүлэнэ. Зүрх судасны эмч нь шаардлагатай үед олон мэргэжилийн баг олон гэрийн идэвхтэй үзлэг, хөдөө орон нутаг, алслагдсан ӨЭМТ-д урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.
Дэлгэрэнгүй →
Нүдний кабинет Нүдний кабинет нь нүд, түүний дайврийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Тус кабинет нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тус кабинетэд нүдний хараа шалгах нүдний даралт хэмжих оношлогоог хийж ойрын харааны шил тааруулах, Төрөл бүрийн нүдний өвчлөлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө Нүдний даралт ихсэх өвчний хяналт Нүдний даралт хэмжих /Тонометр/. Шууд ба шууд бус офтальмоскопи ашиглан нүдний уг дурандах. Нулимасны зам угаах.
Дэлгэрэнгүй →
Мэдрэлийн кабинет нь мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ , урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвөлгөө өгөх үйл ажиллагааг явуулна. Мөн тархины цахилгаан бичлэг болон тархины судасны допплерийн шинжилгээ хийж байна. Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй настангуудад мэдрэлийн эмчийн үзлэг хийж зөвлөгөө өгсөнөөр нас дагаж гарах өөрчлөлт болон настанд зонхилон тохиолдох мэдрэлийн өвчин эмгэгүүдийг илрүүлж, оношилж, эрүүл урт удаан амьдралыг дэмжинэ.
Дэлгэрэнгүй →Ахмад настны үндэсний төвийн сүүлийн үеийн хөгжил дэвшил, арга хэмжээ, амжилтын талаар мэдээлэл авах.
Ахмад настны эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, идэвхтэй хөгшрөлтийн чиглэлээрх эрдэм шинжилгээний бүтээлүүд
Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, идэвхтэй хөгшрөлтийн талаарх эрдэм шинжилгээний өгүүллүүд.
Эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг

Эрүүл мэндийн яам

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар

Эрүүл мэндийн хөгжлийн төв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

АШУҮИС – Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Насжилт, настны эмгэг судлалын нийгэмлэг
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар
Булган аймгийн Эрүүл мэндийн газар
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар
Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар
Орхон аймгийн Эрүүл мэндийн газар
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар
Ховд аймгийн Эрүүл мэндийн газар
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар
Төв аймгийн Эрүүл мэндийн газар
Увс аймгийн Эрүүл мэндийн газар
Нийслэлийн ЭМГ, дүүргийн ЭМТ НЭМГ
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
Монголын ахмадын холбоо
Нийслэлийн ахмадын хороо