Бидний түүх

Түүхэн замнал

1966

1966

Мэргэшсэн гериатр эмч

Анхны настны эмч (мэргэшсэн гериатр эмч) Ц.Гончигсүрэн ДЭМБ-ын дэмжлэгтэй 1966 онд Румын Улсад суралцаж төгссөн.

1973

1973

Украины Геронтологийн хүрээлэн

Дараагийн ахмад настны эмч нар Жанчив, Нээчин нар 1973 онд Украины Геронтологийн хүрээлэнд настны эмчээр бэлтгэгдсэн.

1977

1977

Анхны ахмадын тасаг

Анхны ахмадын тасгийг УБ хотын Клиникийн III эмнэлгийн амбулаторид 1977 онд байгуулж, ахмадын эмч, сувилагч тус бүр ажиллаж байна.

1983

1983

Ахмад настны амбулаторийн анхны үйлчилгээ

1983 онд УБ хотын клиникийн III эмнэлгийн дэргэд ахмад настны амбулаторийн анхны үйлчилгээг байгуулсан. Энэхүү амбулаторийн нэгжид дотрын эмч, мэдрэлийн эмч, чих хамар хоолойн эмч, нөхөн сэргээх эмч нар тус ажиллаж байжээ.

1988

1988

Ахмад настны эмч, сувилагчийн орон тоo

1988 оноос эхлэн УБ хотын 6 дүүрэг бүрт ахмад настны эмч, сувилагчийн орон тоoг бий болгон ажиллуулсан.

1992

1992

Гэмтлийн эмнэлгийн дэргэд Геронтологийн эмнэлэг

1992 онд Гэмтлийн эмнэлгийн дэргэд Геронтологийн эмнэлэг болон түр өргөжсөн байна.

1995

1995

Геронтологийн нөхөн сэргээх төв

1995 онд тус эмнэлгийг УБ хотын нэгдсэн III эмнэлгийн дэргэдэх Геронтологийн нөхөн сэргээх төв болгон өөрчилсөн.

2000

2000

Аймаг, орон нутгийн ахмадын тасаг /кабинет/

2000 оноос эхлэн Аймаг, орон нутгийн БОЭТөвүүдэд ахмадын тасаг /кабинет/-ийг байгуулсан.

2003

2003

Ахмад настны эмч нарын сургалтад

2003 онд Оюунханд, Цэнд нарын эмч нар ДЭМБ-ын дэмжлэгтэй Мальта улсад зохион байгуулсан ахмад настны эмч нарын сургалтад хамрагдсан.

2005

2005

Геронтологийн төв байгуулагдсан

МУЗГ-ын 2005 оны 09 сарын 29-ний өдрийн 209 тоот тогтоолоор Геронтологийн төвийг байгуулагдсан.

2009

2009

Үйл ажиллагааны чиглэл, бүтэц шинэчлэгдсэн

ЭМС-ын 2009 оны 03 сарын 13-ны өдрийн 83 тоот тушаалаар үйл ажиллагааны чиглэл, бүтэц шинэчлэгдсэн

2012

2012

Геронтологийн үндэсний төв

МУЗГ-ын 2012 оны 07 сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор Геронтологийн үндэсний төв

2013

2013

Бүтэц, орон тоо

ЭМС-ын 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 226 тоот тушаалаар Бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.