Сэргээн засах кабинет

Сэргээн засах кабинет

Сэргээн засах тусламж үйлчилгээ Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.
Уламжлалт эмчилгээний кабинет

Уламжлалт эмчилгээний кабинет

Уламжлалт эмчилгээ Геронтологийн үндэсний төвийн уламжлалт анагаах ухааны кабинетад уламжлалт анагаах ухааны эмч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч-1, нар 08:30-17:00 цагийн хооронд ажиллана. Тус кабинет настангуудад УАУ-ны үзлэг оношлогоог хийж, УАУ-ны эм бичиж, зөвлөгөө өгдөг. Кабинетаар дараах эмчилгээнүүдийг хийн үйлчилж байна. Үүнд: зүү төөнө засал, цахилгаан зүү, цахилгаан төөнө эмчилгээ, харандаа төөнө, цахилгаан төөнө эмчилгээ, биеийн иллэг бариа, соруул, соруулт иллэг, зөгийн балтай татлага, бигнүүр, шивүүр зэрэг 10 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг. Мөн тус кабинет настанд зориулж Монгол орны ёс заншил, цаг улирлын хөдлөл зүй болон хувь хүний өвөрмөц чанар, онцлогт тохирсон 4 ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эм, заслыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллаж байна