- Хэвлийн чанд авиа
- Зүрхний үйл оношлогоо
- Тархины цахилгаан бичлэг
- Тархины судасны допплерограф
- Ясны нягтрал тодорхойлох оношлогоо
Хэвлийн чанд авиа
Хэвлийн чанд авиа
Дүрс оношлогооны кабинетад мэргэжилийн эмч ажиллаж одоогоор настанд хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо хийж байна.. Хэвлийн хөндийн цуллаг эрхтэнүүд болох элэг цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, давсагний бүтэц үйл ажиллагааг хэт авиан оношлогооны тусламжтай харж хэвлийн хөндийн эрхтэнүүдийн тархмал болон голомтот өөрчлөлтүүдийг илрүүлэх, үнэлгээ өгөх, оношлох, оношийг батлах зорилготой ажиллаж байна. Хэт авиан оношлогоо хийхэд тодорхой орчин нөхцөл, эмчийн заалт, аппарат тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, үйлчлүүлэгчээ бэлтгэх зэрэг шаардагданаЗүрхний үйл оношлогоо
Зүрхний үйл оношлогоо
Зүрх судасны үйл оношийн кабинет нь зүрхний болон судасны эмгэг өөрчлөлтийг илрүүлэх оношлох, оношийг батлах зорилготой ажилладаг. Тус кабинетэд мэргэшсэн өндөр зэрэгтэй зүрх судасны эмч сувилагч ажиллана. Үйл оношийн кабинет нь Зүрхний цахилгаан бичлэг /ЭКГ/, 24 цагийн бичлэг-холтер монитор , Зүрхний хэт авиан /ЭХО Кардиографи/, шинжилгээнүүдийг хийж байна. ЭКГ, ЭХОКГ-н шинжилгээ шаардлагатай үед эмээр болон биеийн хүчний ачаалал өгч ачаалалтай ЗЦБ ба ЭХОКГ хийж оношийг илрүүлнэ. Дээрхи шинжилгээнүүдийг хийхэд тодорхой орчин, бэлтгэх үе, зорилго, заалт, эсрэг заалт, гардан үйлдэл/сувилагч бусад техникчийн болон эмчийн гардан үйлдэл/ техникийн бүрэн байдал, туслах материалуудын хангалт зэрэг байх ёстой.Тархины цахилгаан бичлэг
Тархины цахилгаан бичлэг
Тархины судасны допплерограф
Тархины судасны допплерограф
Тархины судасны допплерографийн /тдс/ шинжилгээ нь тархины судасны эмгэгийг эрт үед нь / харвалт болооогүй байхад гэх мэт/ илрүүлж оношлох улмаар хүн амын үзлэгээр тархины судасны эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэхэд ашиглаж болох хялбар оношлогооны мэдээллийн үнэ цэнээр өндөр орчин үеийн шинжилгээний арга юм. Тархины судасны допплерийн шинжилгээ хийх заалт- Тархины цусан хангамжийн цочмог болон архаг хямралын үед нарийсалын зэргийг тогтоож, коллатериал цусан хангамжийн нөөц бололцоог тодорхойлох
- Тархины цус тасалдах дайралын үед
- Нэг талын нүдний хараа гэнэт муудах
- 2 талын артерын даралт 20мм.муб-аас зөрүүтэй байх үед.
- Захын артерын судасны нарийсалт, бөглөрөлт ба зүрхний титэм судасны хямралтай өвчтнүүдэд
- Артерийн гипертони, тамхи их татдаг, биеийн жин ихдэх, гиперхолестринеми
Ясны нягтрал тодорхойлох оношлогоо
Ясны нягтрал тодорхойлох оношлогоо
Ясны сийрэгжилт бүх насны хүмүүст тохиолдож болох ч ихэвчлэн ахмад настай хүмүүс, өмнө яс хугарал байсан хүмүүс, цэвэршилт явагдаж байгаа хүмүүст элбэг тохиолдоно. Ясны сийрэгжилтийг 50 дээш насны хүмүүс жилд нэг удаа оношлуулах шаардлагатай. Манай геронотолийн үндэсний төв нь (SONOST 3000) аппаратаар настны ясны сийрэгжилтийг тодорхойлно. Энэхүү аппарат нь өсгийний ясны нягтыг хэт авиан тусламжтайгаар үнэлж ясны эдийн нягралын хэмжээг Т-оноогоор дүгнэж гаргана.- Т оноо ≥ (-1) хэвийн
- Т оноо = (-1) ээс (-2,5) онооны хооронд бол (Ясны эдийн дутагдалтай)
- Т оноо ≤ (-2,5) оноо (Ясны сийрэгжилттэй)