ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ 2017-2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ, ҮР ДҮН

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо” -ны үр дүнд үндэслэн 55 ба түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 5.7 хувийг эзэлж байсан бол 2021 оны  байдлаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны иргэд  нийт хүн амын 9.7 хувь байгаа нь 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам болох магадлалыг гаргасан байна.

Монгол Улсын хүн амын дундаж наслалт  2021 оны байдлаар 71.7 жил /эрэгтэйчүүд 67.5, эмэгтэйчүүд 76.47/  байна.  Эрэгтэй, эмэгтэй настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тэд амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байна. Насжилттай  холбоотой гарах өөрчлөлтүүд мэдрэл, зүрх судас, амьсгалын замын эрхтэн тогтолцоо, тулгуур хөдөлгөөн болон бодисын солилцоонд илүү тод илэрдэг. Ой тогтоомж сулрах, хараа, сонсгол муудах, хайнга, цочромтгой болох, судас хатуурах, амьсгалын багтаамж багасах, хөдөлгөөн удаашрах зэрэг эрхтэн тогтолцооны  өөрчлөлтүүд илүү тод илрэх ба настны хөдөлмөрийн чадвар, бие даах чадвар,  багаж хэрэгсэлтэй харьцах чадвар алдагдах үндсэн шалтгаан болж байна.

2011 онд хийсэн “Монгол настнуудын өвчлөлийн тархалт нийгэм, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдал” судалгаагаар ахмад настнуудын 85.2 хувь нь архаг хавсарсан өвчлөлтэй байсан. 2021 оны “Эрүүл насжих хэрэгцээ” судалгаагаар судалгаанд хамрагдсан настнуудын 50 хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай, 56 хувьд асаргаа шаардлагатай байсан.

2018 оны Ахмад настны нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгаагаар эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 24.1 хувь ахмад настан байсан ба тэдгээрийн 35.1 хувь зүрх судасны өвчин, 12.6 хувь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 10.3 хувь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 8.7 хувь мэдрэлийн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Ахмад настнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шаардлага дээрх судалгаа нотолгоонд тулгуурлан гарч байна.

Геронтологийн үндэсний төв нь жилд дунджаар нийт настнуудын 22 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашид өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд үндэслэн ахмад настны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбар дундын оролцоонд тулгуурлан өргөжүүлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдүүлэх, Олон улсын туршлага, загварыг нэвтрүүлж, нутагшуулах хэрэгцээтэй байна.

Геронтологийн үндэсний төв нь ерөнхий захирлын 2017 оны А/64 дугаар тушаалаар 2017-2020 он хүртэлх байгууллагын стратеги төлөвлөгөөг батлуулан 4 жил хэрэгжүүлэн ажилласан. Геронтологийн үндэсний төвийн 2017-2020 оны стратеги төлөвлөгөөнд 7 стратеги, 29 зорилтын хүрээнд нийт 91 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байснаас 83 хувийн хэрэгжилттэй байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556