МЭНДЧИЛГЭЭ
Бид ахмад настныхаа эрүүл мэндийг хамгаалах, дэмжих ариун үйлсэд улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үзүүлэх төв болон өргөжөөд даруй 10 жилийг ардлаа үджээ. Ирээдүйн бидний хандлага бол ДЭМБ-ын “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамжийн хэрэгцээг цогц байдлаар, урт хугацааны туршид тасралтгүй тусламж үйлчилгээгээр хангах” (ICOPE) концепци байх болно. Цаашид бид ахмад настнуудаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношилох,,эмчлэх, сэргээн засах, ахмадын эмч мэргэжилтнүүдийг сурган дадлгагажуулах, ахмадын эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг судлах, шинжлэх, улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүллэх нөр их үйлсдээ хамт олноороо хичээнгүйлэн зүтгэх болно.
Манай цахим хуудсаар зочлон бидэнтэй илэн далангүй ярилцаж, санал солилцоно гэдэг итгэлтэй байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, Клиникийн профессор Р.Хишигжаргал
Дэлхий нийтээр ахмад настны тоо жилээс жилд маш хурдацтай өсөн нэмэгдэж байна. 2000 онд НҮБ-ын Хүн амын сангаас 60 ба түүнээс дээш настан дэлхийн хүн амын 605 сая буюу 10 хувь орчим гэж тооцоолж байсан ойрын хэдэн арван жилд ялангуяа бага, дунд орлоготой орнуудад ахмад настны тоо хурдацтай өсч 2050 он гэхэд дэлхийн хүн амын 22 хувь буюу 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш ахмад настан байх болно гэсэн тооцоолол гарчээ.
Монгол Улсын настны өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэнд судалгаагаар ахмад настны 12.6 хувь нь өдөр тутмын бүтээлч үйл ажиллагааны алдагдалтай, 29.9 хувь нь өдөр тутмын багаж хэрэгсэлтэй харьцах үйл ажиллагааны алдагдалтай, 2.2 хувь нь танин мэдэхүйн чадвар буурсан, 16.4 хувь нь сэтгэл гутралтай байна.
Монгол Улс “Алсын хараа 2050”-д Монгол хүний дундаж наслалтыг 82 хүргэнэ гэж заасан. Дэлхий дахинд хүмүүсийн насжилт өсөн нэмэгдэж байгаа үед ДЭМБ-аас 2021-2030 “Эрүүл насжилт”-ын 10 жил хэмээн зарлаж бодлого стратегийг боловсруулсан. “Эрүүл насжилт”-ын дэмжих нь хүний амьдралын үнэт баялаг, амьдралын чанарыг дээшлүүлэх, аюулгүй байдал, нийгмийн оролцоо, эрүүл мэндийн боломжийг хангах явц мөн гэж тодорхойлсон явдал юм.
Эрүүл, идэвхтэй урт наслалт нь гэр бүлд төдийгүй нийгэмд эерэг боломжийг бий болгодог. Тэтгэврийн дараах үе нь насан туршийн боловсрол, шинэ ажил эсвэл удаан хугацаанд орхигдсон хүсэл тэмүүлэл гэх мэт амьдралыг дахин шинээр эхлүүлэх боломжийг олгодог. Хэдийгээр ахмад настнуудын эгнээнд орж, тэтгэвэрт гарсан ч гэр бүл, нийгэмдээ олон талаараа хувь нэмрээ оруулдаг бөгөөд эдгээр боломж, хувь нэмрийн хэмжээ нь ахмад настны эрүүл мэндийн байдал, хүчин зүйлээс ихээхэн хамаардаг. Хэрэв хүмүүс тэтгэврийн дараах амьдралдаа эрүүл саруул байж, настанд ээлтэй орчинд амьдарч чадвал тэдний хөдөлмөр эрхлэх чадвар нь залуу хүнээс илүү хариуцлагатай байх боломжтой гэж үздэг.