ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Хэнтий, Дорнод аймагт 2024 оны дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Эрүүл насжилт, “Настны цогц, тусламж, үйлчилгээний заавар” танилцуулах багц цагийн сургалтыг зохион байгуулав.

Тус сургалтын зорилго нь ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, ДЭМБ-ын “Эрүүл насжилт”-ын 10 жилийн стратеги үйл ажиллагааг танилцуулах,  Эрүүл мэндийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын А/22 тоот тушаалаар батлагдсан “Настны цогц тусламж үйлчилгээний заавар”-ыг танилцуулах, эмч мэргэжилтнүүдэд шинэ мэдээ мэдээлэл хүргэх байв. Тус сургалтыг Хэнтий, Дорнод аймгуудын Эрүүл мэндийн газар, Геронтологийн үндэсний төвийн ЭШСА, “Монос” группын “Нью вера мед” ХХК хамтран зохион байгууллаа. Тус сургалтад аймаг тус бүрээс 70-80 орчим эмч мэргэжилтэнүүд хамрагдсан. Мөн аймгуудын ахмадуудад зориулсан “Эрүүл урт насжилтыг дэмжих нь” сургалтыг зохион байгуулав. Уг сургалтанд Хэнтий, Дорнод аймгийн сумдын болон аймгийн төвийн хороодын ахмад настан нийт 120 гаруй ахмад настан оролцлоо.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556