ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ ОРЧНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Эрүүл мэндийг дэмжих сангийн тусламж дэмжлэгтэйгээр “Ахмад настанд ээлтэй орчны үзүүлэлтүүд”  уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Геронтологийн үндэсний төвийн судалгааны баг нь 2022 оны 03-05 сарын хооронд эрүүл мэндийн дэмжих сангийн оролцоотойгоор “Нийслэлийн 6 дүүргийн ахмад настанд ээлтэй орчин бүрдсэн байдалд ДЭМБ-аас гаргасан “Ахмад настанд ээлтэй хот” олон улсын удирдамж асуумжаар судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааны зорилго нь эрүүл идэвхтэй оролцоотой насжилтыг бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.

Уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эрүүл тусламжийн газрын анхан болон лавлагаа үндсэн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан М.Номингэрэл, Геронтологийн үндэсний төвийн судалгааны баг, АШУҮИС-ийн НЭМС ахлах багш М.Сугармаа, Нийслэл дүүргийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгч нар Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн З.Чүнсэрээ, дүүргүүдийн нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцов.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Геронтологийн үндэсний төвийн Дэд захирал Т.Дулмаа “Ахмад настанд ээлтэй хот” олон улсын судалгааны удирдамж танилцуулах, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Нийслэлийн 6 дүүргийн ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдал” асуумж судалгааны тайлан, Эрдэм шинжилгээ, судалгааны мэргэжилтэн М.Нарангэрэл “Настанд ээлтэй орчны үнэлгээ” ажиглалт судалгааны дүгнэлт, Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр “Настанд ээлтэй орчин судалгааны үр дүнгээс гарсан санал, зөвлөмж”-ийг танилцуулсан. Судалгааны үр дүнгээр боловсрогдсон ахмад настанд ээлтэй орчинг бүрдүүлэхэд тулгамдаж байгаа асуудалд нийгэмд нөлөөллийн ажлыг эхлүүлэхэд зориулсан 3 төрлийн контентыг бэлтгэж танилцуулан олон нийтийн хүртээл болгосон.

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчдөөс судалгааны үр дүнтэй холбоотой сэтгэгдлээ хуваалцаж, санал, шүүмж дэвшүүллээ.

Судалгааны үр дүнгээр нийслэлийн хэмжээнд настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдал хангалтгүй үнэлэгдлээ.

            Судалгааны багаас тодорхойлсон асуудал, шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмжийг холбогдох шатны байгууллагуудад хүргүүлж ажиллахаар төлөвлөж байна.

            Уулзалт хэлэлцүүлэгт оролцсон төлөөллөөс ахмад настны тоо нэмэгдэж байгаа орчин үед  цаг үеэ олсон, асуудлыг зөв тодорхойлж нотолсон, ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэхэд чиглэгдсэн өндөр ач холбогдолтой, бүтээлч ажил боллоо гэж дүгнэлээ.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
96999955