ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС “НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-05-22

Геронтологийн үндэсний төвөөс настанд үзүүлэх эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлье” үйл ажиллагааг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2022.05.19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Дээрх үйл ажиллагааны хүрээнд:

  • Дарьганга сумын ахмадын хороотой хамтран настны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж  “Эрүүл насжилт, эрүүл амьдралын хэв маяг”, “Насжилт ба бэлгийн амьдрал” сэдэвт  мэдээллийг хийлээ.  Сургалтанд сумын  56 настан хамрагдлаа.
  • Дарьганга сумын настнуудын дунд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог зохион байгуулж  настан, дотор, зүрх судас, мэдрэл, арьс харшлын эмчийн үзлэг, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг оношилгоог хийж  давхардсан тоогоор 780 ахмад  хамрагдлаа.
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
96999955