“АХМАДЫН ЭРҮҮЛ НАСЛАЛТ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ”САРЫН АЖЛЫН НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО
Геронтологийн үндэсний төвөөс Нийслэлийн ахмадын хороотой хамтран нийслэлийн 9 дүүргийн ахмад настнуудад тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж хэвшсэн юм. Энэ удаад Баянгол дүүргийн ахмадын хороотой хамтран 2022 оны 04 сарыг “Ахмадын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлье” уриа дор настны тусламж үйлчилгээ хүрч чадахгүй байгаа ахмад настнуудад тусламж үйлчилгээг чиглүүлэх зорилготой 1 сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж хамтран ажиллах гэрээг байгуулан, нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 03 сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Баянгол дүүрэгт амьдарч байгаа 161 хэвтрийн настанд гэрээр, 290 ахмад настныг Геронтологийн үндэсний төвийн байрлуу зөөвөрлөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулж насны доройтлын зэргийг тодорхойлохын зэрэгцээ, 200 настанд Баянгол дүүргийн төрөлжсөн мэргэжлийн 8 төрлийн эмчийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.
Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, ходоодын ахмадын зөвлөлийн дарга нийгмийн ажилтан нийт 55 хүн оролцож төвийн ерөнхий захирал нээлтийн үг хэлж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурлаа. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Анхан шатны нэгж байгуулгын настанд үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр илтгэл тавин сонирхсон асуулсанд хариулсан.




Шинэ мэдээ, мэдээлэл
ТҮРЭЭСЛЭГЧ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2022.06.29
АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ ОРЧНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022.05.31
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС “НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022.05.24
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН СТАТИСТИК МЭДЭЭ
2022.05.19
“АХМАДЫН ЭРҮҮЛ НАСЛАЛТ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ”САРЫН АЖЛЫН НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО
2022.04.12