ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Геронтологийн үндэсний төв үүсгэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойн хүрээнд үе үеийн ажилчдын дунд зохион байгуулсан 4 төрөлт спортын наадам амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 2005-2025 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан нийт ажилчдын төлөөлөл 100 гаруй тамирчид 5 багт хуваагдан оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, дартс гэсэн төрлүүдээр авхаалж самбаа, хүч чадлаа дайчлан өрсөлдлөө.

Тэмцээнд хүрэлцэн ирсэн Геронтологийн үндэсний төвийн үе үеийн захирлууд болох Г. Шүрэнцэцэг, Р. Оюунханд, М. Нямсүрэн, Р. Хишигжаргал нар болон бусад бүх Геронтологичид, тамирчиддаа гүнээ талархал илэрхийлье.

Өнгөрсөн дурсамжуудаа сэргээж, цаашдын түүхээ бичилцсэн, эв нэгдэл, эрч хүчээр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн та бүхний минь цаашдын ажил үйлс бүтэмжтэй, амжилтаар дүүрэн байх болтугай.

Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байр Геронтологийн акулууд баг, дэд байр Морьтон баг, гутгаар байранд Залуус баг

Гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр Ирвэсүүд баг, дэд байр Морьтонгууд баг, гутгаар байрыг Залуус баг

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Морьтонгууд багийн тамирчин Ш.Эрдэнэболд, эмэгтэй тоглогчоор Геронтологийн акулууд багийн тамирчин Г.Одончимэг

Дартсын төрөлд тэргүүн байр Морьтонгууд баг, дэд байр Ирвэсүүд баг, гутгаар байр Акулууд баг

Теннисийн тэргүүн байр Эмэгтэй төрөлд Морьтон багийн Н. Мөнгөнсор, Эрэгтэй төрөлд Акулууд баг Э.Бямбасүрэн, Дэд байр эмэгтэй төрөлд Ирвэсүүд багийн Ш.Уранчимэг, эрэгтэй төрөлд Эрчис багийн А.Эрдэнэ- Очир, гутгаар байр эмэгтэй төрөлд Морьтон багийн Т. Дулмаа, эрэгтэй төрөлд Залуус баг М.Энхбаяр нар тус тус эзлэж багийн нийт дүнгээр тэргүүн байрт Морьтонгууд баг шалгарлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.