Геронтологийн үндэсний төвийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, уг ойг угтан зохион байгуулах төлөвлөгөөт ажлуудын нэг бүрэлдэхүүн хэсэг нь төвийн эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх асуудал юм. Энэ ажлын хүрээнд ЭШСА-наас судалгааны ажлын арга зүй, боловсруулалтын чиглэлээр цуврал сургалтуудыг явуулж байна. Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ГҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн НЭМС-ийн Биостатистикийн тэнхимийн багш, Математикийн ухааны доктор Л.Баярмагнайг 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр урьж судалгааны мэдээлэл, өгөгдлийг боловсруулах SPSS программд ажиллах онол, дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтаас авсан мэдлэг, чадварыг ГҮТ-ийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд илгээх, хэлэлцүүлэх судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр ашиглана гэдэгт итгэлтэй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.