Геронтологийн үндэсний төвийн эмч, ажилтан нарт ёс зүйн сургалт явуулсан тухай

2024 оны 12 дугаар сард явагдсан ЭМЯ-ны ХШҮГ-ын шалгалтын зөвлөмж, тус төвийн ёс зүйн салбар хорооны 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуу 01 дүгээр сарын 13-ны өдөр АШУҮИС-ийн, БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор О.Болорсайханыг урьж “Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага” сэдвийн хүрээнд сургалт явууллаа.

Сургалтад Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдлаа. Сургалтын үндсэн агуулга нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээ, эмч эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах ёс зүйн хэм хэмжээ зэрэг чиглэлтэй байсан. Сургалт ёс зүйн онолын болон практик үйл ажиллагаанд тохиолддог кэйс дээр суурилсан асуудлуудыг тайлбарласнаараа онцлог байлаа. Мөн уг сургалтад япон маягийн харилцаа хандлага, ёс зүйн асуудлуудыг хөндсөн.

Эрүүл мэндийн ажилтны ёс зүй гэдэг нь мэргэжлийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа илэрхийлж буй зан үйл бөгөөд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн хувийн болон байгууллагын соёл болон харилцааны тухай цогц ойлголтыг мэргэжилтнүүдэд тодорхой тайлбарлалаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.