Стратеги төлөвлөлтийн алба:

Төвийн алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны стртеги  төлөвлөгөөг салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого шийдвэртэй нийцүүлэн  боловсруулах, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бодитой тодорхойлох, төвийн хэмжээнд  жил бүр болон дунд хугацаанд  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээ, төсвийн төслийг боловсруулах  төвийн үйл ажиллагааны үр дүн болон үйл ажиллагааны нэгжийн өр зардлыг тооцох, төсвийн үр ашгийг сайжруулах арга хэмжээг авах, байгууллага дотоод журам, эрсдэлийн үеийн журам, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, тулгамдсан асуудлаар төвийн удирдлагыг мэдээлэлээр  хангах; настны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төвийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах,  төвийн эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх давтан сургах, ажилтны нийгмийн баталгааг  хангах болон цалин урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төвийн шинэ   цогцолбор барилга, эд хөрөнгө, автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмж  мэдээлэл, холбооны хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг  хийх, засвар үйлчилгээний холбогдолтой мэдээллийн сан байгуулж, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, гадаад болон дотоод орчны тохижилт, цэвэрлэгээ  үйлчилгээг хийх, эмнэлгийн багаж хэрэгсэл, зөөлөн  эдлэлийн ариутгал, халваргүйтгэлийн үйл  ажиллагааг гүйцэтгэх,  төвийн харуул хамгаалалт аюулгүй байдлыг хангах, тушаал шийдвэр, хууль зүйн актын төсөл боловсруулж биелэлтийг хянах; Байгууллагын нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлан,  Монгол улсад мөрдөгдөж байгаа “Төсвийн хууль  болон нягтлан бодох бүртгэлийн  тухай” хууль, бусад холбогдох эрх зүйн актуудын заалтад нийцсэн харилцагч,  хэрэглэгчийн шийдвэр гаргах, удирдлагыг үнэн зөв мэдээлэлээр  хангах байдлаар зохион байгуулах. Мөн санхүүгийн мэдээллийг цуглуулах, тайлагнах, тодруулга бэлтгэх ажлыг зохион байгуулах, эд хөрөнгийн  бүртгэл, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Стратеги төлөвлөлтийн алба