- Гериатрийн кабинет
- Зүрх судасны кабинет
- Мэдрэлийн кабинет
- Нүдний кабинет
- Арьс харшлын кабинет
- Сэргээн засах кабинет
- Уламжлалт эмчилгээний кабинет
Гериатрийн кабинет
Гериатрийн кабинет
Гериатрийн кабинет нь гериатрийн 1 эмч, 1 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус кабинет нь настны бие махбодын, настны үйл ажиллагааны чадвар чадамжийг, сэтгэлзүй, танин мэдэхүйн чадварыг үнэлэх, хянах, настанд зонхилон тохиолдох дотрын өвчнүүдийг оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжуудын дагуу үнэлэх, хянах, оношлох, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилтийн оношлогоог “Sonost-3000” маркын аппаратаар үнэлэн, оношлож, зөвлөгөө өгч, хянаж ажиллаж байна.Зүрх судасны кабинет
Зүрх судасны кабинет
Зүрх судасны кабинет нь зүрх судасны эмгэг өвчнүүд болон дотрын бусад чиглэлийн хавсарсан өвчин эмгэгүүдийн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх,зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна. Кабинетэд зүрх судлаач эмч сувилагч нар ажиллаж байна. Тус кабинетэд эмч 20-25 хүн үзэж зөвлөгөө өгөх оношлох,эмчилгээг хийнэ. Өвчний неозологийн хувьд ИБС, АГ,ЗШ, ЗАД, Кардио-миопатия,болон хавсарсан эмгэгүүд оношлоно. Сувилагч эмчийн заалтын дагуу шинжилгээг бичиж зааварчлагаа өгөх, эмчилгээ хийх, яаралтай үед эмчилгээг стандартын дагуу хийнэ. Хэрэв гэнэтийн ЗШ болон зүрх судасны өвчний хүндэрсэн тохиолдолд эмч, сувилагч нар яаралтай тусламжийг стандартын дагуу хийж III дахь шатлалын эмнэллэгийн зүрх судасны төвд шилжүүлэнэ. Зүрх судасны эмч нь шаардлагатай үед олон мэргэжилийн баг олон гэрийн идэвхтэй үзлэг, хөдөө орон нутаг, алслагдсан ӨЭМТ-д урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.Мэдрэлийн кабинет
Мэдрэлийн кабинет
Нүдний кабинет
Нүдний кабинет
Нүдний кабинет нь нүд, түүний дайврийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Тус кабинет нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тус кабинетэд нүдний хараа шалгах нүдний даралт хэмжих оношлогоог хийж ойрын харааны шил тааруулах,- Төрөл бүрийн нүдний өвчлөлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө
- Нүдний даралт ихсэх өвчний хяналт
- Нүдний даралт хэмжих /Тонометр/.
- Шууд ба шууд бус офтальмоскопи ашиглан нүдний уг дурандах.
- Нулимасны зам угаах.
Арьс харшлын кабинет
Арьс харшлын кабинет
Настан хүн амд нотолгоонд тулгуурласан арьс харшлын эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх. Настанд тохиолдох арьсны өвчнийг оношлох ба эмчлэх үйлчилгээг үзүүлэх.- Нас дагаж арьсанд гарах өөрчлөлтийг судалж, судалгааны ажил хийх
- Анхан ба II,III шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
- Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шаардлагатай тухай бүрд нь хүргэж үйлчилнэ.
- Эрүүл мэндийн 5-р бүлгийн настан хүн амд гериатрийн тусламж үйлчилгээг хүргэх олон мэргэжлийн багт хамтран ажиллана.
Сэргээн засах кабинет
Сэргээн засах кабинет
Сэргээн засах тусламж үйлчилгээ Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.Уламжлалт эмчилгээний кабинет