ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Уламжлалт эмчилгээ
Геронтологийн үндэсний төвийн уламжлалт анагаах ухааны кабинетад уламжлалт анагаах ухааны эмч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч-1, нар 08:30-17:00 цагийн хооронд ажиллана. Тус кабинет настангуудад УАУ-ны үзлэг оношлогоог хийж, УАУ-ны эм бичиж, зөвлөгөө өгдөг. Кабинетаар дараах эмчилгээнүүдийг хийн үйлчилж байна. Үүнд: зүү төөнө засал, цахилгаан зүү, цахилгаан төөнө эмчилгээ, харандаа төөнө, цахилгаан төөнө эмчилгээ, биеийн иллэг бариа, соруул, соруулт иллэг, зөгийн балтай татлага, бигнүүр, шивүүр зэрэг 10 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг.
Мөн тус кабинет настанд зориулж Монгол орны ёс заншил, цаг улирлын хөдлөл зүй болон хувь хүний өвөрмөц чанар, онцлогт тохирсон 4 ерөндөг болох идээ ундаа, явдал мөр, эм, заслыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллаж байна

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471