ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Эрүүл мэндийн V бүлгийн настанд олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар настны сэтгэл ханамж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
Бүтэц үйл ажиллагаа
Олон мэргэжлийн баг нь эрүүл мэндийн V бүлгийн настны бие, сэтгэц, нийгмийн байдал амьдралын хэв маяг, орчин, настны асран хамгаалал зэргийг багтаасан цогц үнэлгээ хийж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан болон лавлагаа шатлалтайгаар гэрээр үзүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн багийн үйл ажиллагаа юм.
Баримтлах зарчим
Гэрээр олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг багийн ахлагч Хөнгөвчлөх эмчилгээний эмч удирдан зохион байгуулна.
Олон мэргэжлийн багийн гишүүд нь Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
Багт :
 Хөнгөвчлөх эмчилгээний эмч
 Хөдөлгөөн засалч эмч
 Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
 Настны Сувилагч болон шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн эмч нар орж ажиллана.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ
1. Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ:
 Үзлэг оношилгоо, үнэлгээ зөвлөгөө
 Эмэн эмчилгээ

  1. Сэргээн засах чиглэлийн мэргэжилтний үзлэг, үнэлгээ, зөвлөгөө
     Хөдөлгөөн ба хөдөлмөр засал эмчилгээ
     Физик эмчилгээ
  2. Сувилахуйн тусламж үйлчилгээ
     Гэрээр үзүүлэх сэргээн засах эмчилгээ
     Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
     Гэрээр үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
     Гэрээр үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
     Гэрээр үзүүлэх хоол эмчилгээ
  3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ.
     Настанд нийгмийн халамж үйлчилгээнд холбох, зуучлах ажлыг зохион байгуулах
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471