ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаний үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Амбулаторийн үзлэг зөвлөгөө нь Зүрх судасны кабинет,Нүд судлалын кабинет, Дотор настан судлалын кабинет, Мэдрэл судлалын кабинет, Арьс судлалын кабинет, Дүрс оношлогооны кабинет, Сэргээн засах эмчилгээний кабинет, Уламжлалт эмчилгээний кабинет, тус бүр орсон 8 кабинетаар настангуудад эмчилгээ үйлчилгээ явуулж байна.
  • Дүрс оношлогоо: Хэвлийн хэт авиан оношлогоо, Зүрхний хэт авиа оношлогоо, Зүрхний цахилгаан бичлэг, Тархины судасны хэт авиан допплерографи Тархины цахилгаан бичлэг, Ясны нягтрал тодорхойлох, Цусанд Сахар тодорхойлох, Нүдний хараа шалгах, Нүдний уг дурандах багажын шинжилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн настны зонхилон тохиолдох эмгэгийг оношлож эмчилж байна.
  • Сэргээн засах болон уламжлалт эмчилгээний кабинетууд өдрийн эмчилгээг хийж настнуудад үйлчилж байна. Сэргээн засах, уламжлалт анагаах ухааны эмчилгээний эмч, сувилагч, хөдөлгөөн засалчаар хангагдсан. Сэргээн засах эмчилгээнд 6 /цахилгаан, дулаан,хэт авиа, утлага, гэрэл,татлага эмчилгээний аппаратууд/ уламжлалт анагаах ухааны эмчилгээнд 5 /биеийн зүү,төөнө, бумба,цахилгаан зүү, Tens булчин сэргээх аппарат / төрлийн багаж төхөөрөмжтэй.
  • Гэрээр настанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх олон мэргэжлийн баг
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471