ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нь 10 эмч /Гериатр, Дотор, Зүрх судас, Мэдрэл, Дүрс оношлогоо, Сэргээн засах, Уламжлалт, Арьс харшил, Нүд , Хөнгөвчлөх эмчилгээ/, 7 эмнэлгийн мэргэжилтэн /нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч, гериатр сувилагч, сэргээн засахын сувилагч, уламжлалт эмчилгээний сувилагч/ бүрэлдэхүүнтэйгээр “Настан зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг багаар үзүүлэх, настны бие даасан байдал, чадварыг удаан хадгалах, настанд тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн зорилго дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Геронтологийн үндэсний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжиж ирсэн түүх, он цагийн товчоон
• 2006 оны 9 сарын 29-нд сэргээн засахын нэгжийг нь 3 кабинеттайгаар /гериатр, сэргээн засах, мэдрэл/ анхлан шинээр зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сэргээн засахын кабинет нь өдрөөр үйлчлэх 3 орыг ажиллуулж эхэлсэн. Сэргээн засах нэгж нь эмнэлзүйн сэргээн засалт төдийгүй хамт олонд тулгуурласан сэргээн засалтыг хийх чиглэллээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Мөн настанд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх олон мэргэжлийн “Тэнхлэг” багийг зохион байгуулж эхэлсэн.
Геронтологийн төв нь Төв аймгийн Батсүмбэрийн улсын асрамжийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр төрөлжсөн мэрггэжлийн тусламжийг үзүүлж байсан.
• 2007 оноос “Ахмадад ээлтэй өрхийн эмнэлэг”, “Шилдэг ахмадын кабинет” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж эхэлснээр настан хүрч үйлчилж буй тусламж үйлчилгээг үнэлэх, настны төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж эхэлсэн.
• 2008 онд геронтологи гериатрийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ авсан. Хэвлийн эхо, тархины судасны бичлэг хийж эхэлсэн нь төвийн дүрс оношлогоог хийж эхэлсэн. Мөн Хамт олонд тулгуурласан сэргээн засалтыг сургалтын нэгжтэй хамтран “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгал, “Амьсгал ус авиа” бясалгалын сургалтыг сургалтыг зохион байгуулж байсан.
• 2010 оноос эхлэн настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна нийслэлийн алслагдсан хороодын болон хөдөө орон нутгийн настнуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж эхэлсэн. НҮБ-ын ХАС дэмжлэгтэйгээр бие бялдрын цогц үнэлгээ хийх аппарат, ясны нягтрал тодорхойлох аппаратуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлснээр гериатрийн загвар кабинетийг байгуулсан.
• 2012 оноос зүрхний цахилгаан бичлэгийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн.
• 2013 оноос хөдөлгөөн засал, уламжлалт, Арьс судлалын кабинетыг нээн тусламж үйлчилгээг өргөтгөж эхэлсэн. Мөн нийгмийн ажилтанг эмнэлгийн тусламж үйлчилгээний тасагт авч ажиллуулснаар настны нийгмийн байдалд үнэлгээ хийх, нийгмийн халамжийн асуудлыг шийдэх, эрүүл мэндийн нийгмийн асуудлын талаар зөвлөгөө өгөх, нийслэл, дүүрэг, хороодын нийгэм, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнтэй холбогдож хамтран ажиллаж эхэлсэн.
• 2014-2015 олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэхээр тусгай орон тоогоор хөнгөвчлөхийн эмч, сувилагч, нийгмийн ажилтныг хамтатган настанд гэрээр тусламж үйлчилгээг үзүүлэх олон мэргэжлийн багийг бүрдүүлэн ажилласан.
• 2017 оноос зүрхний үйл оношлогооны / 24 цагийн холтер мониторнг, зүрхний эхо, ачаалалтай зүрхний бичлэг/ кабинетийг тохижуулан ажилласнаар зүрх судасны бүтэц болон үйл ажиллагааг бүрэн оношлон эмчлэх, хянах боломжтой болсон.
• 2019 оноос Нүдний төрөлжсөн мэргэжлийн эмчийг ажиллуулж эхэлснээр настанд тулгамдаж буй нүдний эмгэгийг бүрэн оношлох, хянах боломжтой болсон.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471