ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУРГАЛТЫН АЛБА

Манай улсын хувьд жил бүр настан хүн амын тоо нэмэгдэж, 60-ас дээш настай хүн ам 2004 онд 139100 байсан бол 2018 онд 215,731 болж дундаж наслалт 64.71-эс 69.57 болж өссөн байна (Үндэсний статистикийн газар 2018). Монгол улсын хүн амыг насны бүлгээр авч үзэхэд 2010 онд 50-ас дээш насныхан 12.9 хувийг эзэлж байсан бол 2030 он гэхэд 23 хувь хүртэл өсөх хандлагатай байна (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015).

Иймд өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд чиглэсэн насжилт, настны эмгэг судлалын мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны бие махбод, сэтгэлзүй, нийгмийн болон эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээг ойлгодог, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх ур чадварыг эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Нийгэм эдийн засгийн хөгжил харьцсангүй доогуур төвшинтэй улс орнуудад хүн амын наслалтын сөрөг үр дагавар хөгжингүй орнуудаас илүү хүндээр нөлөөлдөг учраас манай орны хувьд хүн амын насжилтанд эртнээс бэлтгэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй боловсронгуй болгох, эрүүл насжилтыг насан туршид нь дэмжих нь бүс нутгийн бодлоготой нийцэх юм.

Настан хүнд  хэд хэдэн архаг хууч эмгэг байхын зэрэгцээ нас дагаж гарах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, сэтгэц, танин мэдэхүйн бууралт, нийгмээс тусгаарлагдах, ганцаардал  зэрэг  өөрчлөлтүүд  гардаг тул настан бүрт тохирсон өвөрмөц, олон талт арга хэмжээнүүдийг  авах шаардлагатай  болдог.

Геронтологийн үндэсний төв нь насжилт, настны эмгэг судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, үндэсний хэмжээний мэдээллийг бий болгох, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд:

Насжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг бүсчлэн судлах

Насжилт, настны эмгэг судлал сэтгүүлийг  2017 оноос эрхлэн гаргаж байна.

Насжилт, настны эмгэг судлалын чиглэлээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

  Сургалтын чиглэл

1.    Эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт

Настны эмгэг судлалын эмч” бэлтгэх төрөлжсөн мэргэжлийн мэргэшүүлэх    сургалт

“Настны сувилахуй судлал” сувилагчийн төрөлжсөн мэргэшүүлэх    сургалт

2.    Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарт ажлын байрны тасралтгүй сургалт

Нийт хүн ам зорилтот бүлэгт чиглэсэн сургалт

Настанд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт

Хийн дасгал, аэробик болон бясалгалын сургалт

3.    Бусад сургалт

Асран хамгаалагч нарт зориулсан сургалт

Цэцэрлэг, Ерөнхий боловсролын болон их дээд сургуульд ахмад настныг  хүндлэх, хайрлах сургалт

Сувиллаар үйлчлүүлэгчдэд зориулсан сургалт

Дүүрэг хороодын  нийгмийн ажилтан, бусад зорилтот бус бүлгийн хүн амд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт

Эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт :

2019 оны байдлаар настны эмч-1, настны сувилагч-3 амжилттай суралцаж мэргэшсэн.

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд”  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны  үйл  ажиллагааны хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Булган, Ховд, Увс, Архангай, Баян-Өлгий зэрэг нийт 4 бүсийн 10 аймаг, сум, тосгоны Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг,  ӨЭМТ-ийн эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүдэд ГЕРОНТОЛОГИ, ГЕРИАТРИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА сэдэвт сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаа.

Төвийн эмч мэргэжилтнүүдийг урт богино хугацааны нийт 16 удаагийн сургалтыг явуулж 356 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан.

Ахмадын сургалт:

2019 онд Настанд зориулсан дотоод сургалтаар 1төрлийн 36 удаагийн сургалтаар  1281 настан хамрагдсан байна.

2019 оны 4 сард: Настны сэтгэл гутрал, айдас, сэтгэл түгшил,тэнэгрэл, ганцаардлаас сэргийлэх зорилгоор Настны сэтгэл гутралаас сэргийлэх энгийн 8 арга болон асран хамгаалагчид тохиолдож болох сэтгэл зүйн асуудлаар сургалт сурталчилгааг БГД-ийн ахмадын эмнэлэгт зохион байгуулж нийт 91 хэвтэн эмчлүүлэгч, Баянгол дүүргийн 10, 1 хороонд зохион байгуулж нийт 46 настан хамрагдсан бөгөөд 4, 5 бүлгийн настны асран хамгаалагчид тохиолдож байсан нийгмийн эрүүл мэндийн 21 асуудлыг шийдвэрлэж өгсөн.

2019 оны 4-5 сард: Настанд эмийн зохистой хэрэглээ, олон эмийн хэрэглээг бууруулах сургалт

Настны эмийн хэрэглээг бууруулах, эмийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн 3 дүүрэг (Баянгол дүүрэг, Сонгино Хайрхан, Чингэлтэй), хөдөө орон нутгийн 3 аймаг (Говьсүмбэр, Дорноговь, Төв) нийт 265 ахмадуудад 6 удаагийн сургалт зохион байгуулсан.

2019 оны 7 сар: Тэтгэвэрт гарахын өмнөх сэтгэл зүйн бэлтгэл сэдвээр

Өвөрхангай аймгийн Бүрд сум болон аймгийн настнуудын дунд “Насжилтанд бэлтгэх” сургалтыг зохион байгуулсан.Сургалтад 32  настан хамрагдсан.

2019 оны 10 сар “АХМАД НАСТАН – ХЭРЭГЛЭГЧ”

Эрүүл насжилтыг дэмжих, хамгаалах чиглэлээр Нэгдсэн үндэсний байгууллагаас 2019 оны Олон улсын болон Монголын ахмадын өдрийг “Настнуудын тэгш байдлыг хангацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Дээрх ажлын хүрээнд ЭМЯ, ЭМДЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Геронтологийн үндэсний төв  хамтран “Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэд”, “Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд” нийт 100 настнуудад нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг цогц байдлаар хүргэхээр хамтарсан сургалт зохион байгууллаа.

Хавсралт. Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Хавсралт. Чингэлтэй дүүргийн 14 хорооны иргэний танхим

2019 оны 10 сар “Настан судлал, настны эмгэг судлалын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал

“Настан судлал, настны эмгэг судлалын тулгамдсан асуудлууд-2019” эрдэм шинжилгээний хурал нь насжилт судлал, настны эмгэг судлалын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачийн бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ залуу судлаачдын ажлыг хөхүүлэн дэмжих, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламжийг настнуудад үзүүлэхэд тоо баримт, мэдээ, мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий хурал боллоо.

Бусад сургалт

2019.8сар “Сувилалын сургалт”

Геронтологийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж,  эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих сургалт сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор Ар жанчивлан, Өвөр жанчивлан, Хайрын билэг-2, Төгөл, Баянтуул рашаан сувиллуудын настнуудад  “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сэдэвт үйл ажиллагааг 2019 оны 8 сарын эхний 10 хоногт зохион байгуулж, геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Уг үйл ажиллагаанд 5 сувиллын нийт 123 настан, 29 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, эрүүл, урт наслалтын талаар шинэ мэдээлэл авсан.

2019.10сар “Хүүхдийн эрх ба үүрэг” сэдэвт сургалт

Геронтологийн Үндэсний төвөөс “Хүүхдийн эрхийн конвенцод тусгагдсан  хүүхдийн эрх, үүргийн талаар Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд мэдээлэл өгч, ойлголт өгөх, богино хэмжээний бага насны хүүхдэд зориулсан кино үзүүлж, эцэг эхчүүдэд хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцах арга барил, хүүхэд хамгааллын талаар сургалт явууллаа.

2019.10сар “Хавдраас сэргийлэх өвчний үеийн хооллолт” сэдэвт сургалт

Геронтологийн үндэсний төв, “Хавдрын эсрэг нимбэг” ТТБ-тай хамтран  “Хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх өвчний үеийн хооллолт хоол хүнс” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн “Чинхүслэн ӨЭМТ –ээр дамжуулан хавдартай настнуудын асаран хамгаалагч болон настнуудад  зохион байгууллаа. Сургалтад настнууд болон настны асран хамгаалагч нар хамрагдаж сургалтаар ХӨСҮТөв-ийн Нийгмийн ажилтан Я.Ариунболор болон “Хяналттай зөв хооллолт ” сэдвээр “Рооте 22” рестораны тогооч Л.Үлэмж нар эмчилгээний үеийн хооллолт, хавдрын эсрэг үйлчилгээний хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай мэдээлэл мэдлэг олгосон сургалт боллоо. Настнуудад хаан банкны дэмжлэгтэй гаргасан сургалтын гарын авлага, “Монос” ХХК-ны гарын бэлгийг тарааж урамшууллаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471