ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Батсүмбэр дэх Улсын асрамжийн газрын ахмадуудад хүмүүнлэгийн тусламж хүргэв.

2021-01-28 05:49:00
________________________________________
Геронтологийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдварын цар тахлын хөл хорионы үед олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төвийн гэрийн тусламж үйлчилгээний эмч мэргэжилтэн харьяа дүүргийн гериатр эмч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэнтэй хамтарч 2020 оны 09 сарын 20- 10 дугаар сарын 30 хооронд нийслэлийн 7 дүүрэгт амьдарч байгаа хавсарсан архаг өвчтэй эмзэг бүлгийн ахмад настанд 6895 гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж коронавируст халдвараас сэргийлэх /санитол, тамедин, амны хаалт/ дархлаа сэргээх / амин дэмүүд, салимон/, памперс бүхий гарын бэлэг болон 4 бүлэг, 8 төрлийн мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг багтаасан сонинг настан тус бүрт хүргэн өгсөн.

Коронавируст цар тахлын халдварыг дотооддоо алдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосноос хойш түр хугацаанд завсарлаад байсан гэрийн тусламж үйлчилгээ дээрх эмзэг бүлгийн настнуудад тусламж үйлчилгээг тасралгүй хүргэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилготойгоор халдвар хамгааллын чанд дэглэмийг баримтлан эмзэг бүлгийн настан хүмүүст тусламж үйлчилгээг тасралтгүй хүргүүлж байна. дээрх хугацаанд нийт 500 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мобайл оношилгоог үзүүлж ажиллав.

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 01 сарын 27-ны өдөр Батсүмбэрийн улсын асрамжийг газрын асруулагчдад 155 асруулагчдад эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээгээр коронавируст халдвараас сэргийлэх гарын бэлэг, асаргааны хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис бүхий хүмүүнлэгийг багцыг хүргэн өгч ажиллав.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
88933541