Орчин үеийн төрийн албаны менежер таны мэдлэгт

Геронтологийн үндэсний төвөөс хэрэглэгч та бүхэндээ Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” цахим номыг уншихыг санал болгож байна. Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд уг номыг монгол хэлнээ хөрвүүлэн бэлтгэжээ.
“Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлал болох мерит зарчмыг хэрэгжүүлэх үндэс суурь нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, ажил хэргээ явуулахад нь шаардагдахуйц мэдлэг, ур чадварыг олгоход дэмжлэг үзүүлэх явдал. Амжилттай ажиллаж, ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, сургалттай холбоотой хатуу ур чадварын зэрэгцээ манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний зөөлөн ур чадвар маш чухлаар тавигдах боллоо. Хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном юм.
Та бүхнийг доорх хаягаар орж энэхүү гайхалтай номыг уншихыг урьж байна.
https://www.yumpu.com/en/document/read/64926650/21-
Шинэ мэдээ, мэдээлэл
“Айзамт хэмнэл” настанд зориулсан дасгалын жор
2021.01.15

Мэндчилгээ
2020.12.31

Агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмж
2020.12.30

Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сан /2019/ 60, түүнээс дээш насны хүн амын тоо мэдээлэл
2020.12.23

Орчин үеийн төрийн албаны менежер таны мэдлэгт
2020.11.25