ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төв бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн ”Эрүүл мэндийн байгууллагуудын бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” A/520 дугаар тушаалын хүрээн Геронтологийн үндэсний төв нь бүх нийтийн бэлэн байдалд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Геронтологийн Гамшгаас хамгаалах Штаб нь “Коранавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож захирлын 2020 оын 11 сарын 16-ны А/80 тоот тушаалаар батлан тохиолдлын удирдлагын тогтолцооны багт хуваагдан ажиллаж байна.

Эмнэлгийн төв байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагаагаа зогсоох албан шаардлага хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоож, төвийн эмч мэргэжилтнүүдийг хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс тандалт судалгааны асуумжуудын дагуу асуумж авч коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын тандалт хийж ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлчлүүлэгчийн халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянан, гарыг халдваргүйжүүлж байна.

Хүний нөөц болон эм, нэг удаагийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуур нөөцийн судалгааг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Түргэвчилсэн оношлуурын нөөцийг нэмэгдүүлж татан авалт хийгээд байна. Үйлчлүүлэгчдийн дунд тандалт судалгаагаар  Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хөл хорио үүссэнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчидэд утсаар болон цахимаар эрүүл мэндийн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471