ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Сайн дураар цусаа бэлэглэлээ.

Цусны донорын дэлхийн өдрийг угтаж Геронтологийн үндэсний төв “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн хүрээнд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн Олон нийттэй харилцах менежер С.Нандинцацрал цусны донор болоход анхаарвал зохих зүйлсийн талаар төвийн нийт ажилтнууд болон төвөөр үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгч, зөвлөмж тараасан.
Шинэ коронавируст халдвар (COVID-19) цартахлын улмаас цусны нөөц багасаж байгаа учраас төвийн ажилтнуудын төлөөлөл ЦССҮТ-ийн явуулын баг ажиллаж байгаа “Хоймор” төвд очиж сайн дураар цусаа бэлэглэлээ. Цусны донорын дэлхийн өдрийг хамтран тэмдэглэснээр төвийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид цусны донор болохын давуу талыг ойлгуулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэж дүгнэлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471