ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Мөр яагаад өвддөг вэ?

Хэрхэн түүнээс урьдчилан сэргийлэх вэ?

Мөр нь хүний биеийн хамгийн их хөдөлдөг үе мөчний нэг бөгөөд эргэлдэгч булчингийн урагдалт болон наалдамхайн улмаас үүдэлтэй мөрний үрэвсэлт өвчин нь шөнөөр өвдөлт ихтэй байдаг.

Эргүүлэгч булчингийн урагдалт нь мөрний ясыг бүрхсэн дөрвөн булчин байдаг. Эдгээр нь гэмтэл, дасгал буруу хийх, хэт их хүчний дасгал хийх зэргээс өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ.

Мөрний хүүдийн үрэвсэл нь голдуу 50 орчим насанд илэрдэг ба сүүлийн үед залуужиж байгаа. Мөрний өвдөлтөөс булчин хөшиж гараа өргөх буулгахад хүндрэлтэй болдог. Нас ахих тусам мөрний өвдөлтийн шинж илрэх учраас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй.

Мөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сунгалтын дасгал, мөрний булчин чангаруулах дасгал хийх, мөрний өвчний эхэн үед эмийн болон физик эмчилгээ хийх нь үр дүнтэй. Гэсэн хэдий ч та дур мэдэн эм хэрэглэж болохгүй.

Мөрийг өвдсөн үед нь бус өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх нь хялбар юм.

Зөвөлгөө: Юуны түрүүнд  тогтмол дасгал хийлгэхийг зөвлөж байна. Мэргэжлийн спортын дасгал хийх шаардлагагүй. Хэрэв таны мөр өвддөг бол мэргэжлийн эмч болон хөдөлгөөн засалчид хандан асуудлаа шийдвэрлээрэй. Бүрэн шинжилгээ оношилгооны дараа дараа эцсийн оношийг гаргаж үр дүнтэй тохирсон сайн эмчилгээ хийх боломжтой.

Мөрний далайц сайжруулах дасгал:

  1. 2 гараа дээш өргөх дасгал
  2. Орон дээр дээш харж хэвтээ болон зөв цэх суугаа байрлалд ч хийж болно.
  3. 2 гар шулуун тохой нугалахгүй,мөрөөр сайн тэнийлгээд дээш өргөж, буцааж буулгах хөдөлгөөнөөр хийнэ.
  4. Дасгалыг өдөрт 2-3 удаа 20-30 тоогоор хийнэ.
  5. Энэ дасгал нь мөрний үений нугалах далайцыг сайжруулна.
  • Мөр эргүүлэх дасгал
  • Мөр өвдөж буй талын гарыг доош чөлөөтэй унжуулж, эрүүл гараар ширээ, сандал түшиж зогсоно.
  • Унжуулсан гараа тойрог зурах хөдөлгөөнөөр цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг чиглэлээр хөдөлгөөнийг давтан хийнэ.
  •  1 удаа хийхдээ 10 тойргоор давтаж хийнэ. Өдөрт 4 удаа хийнэ..

Сунгалтын дасгал:

Дасгал-1

  • Зөв цэх суугаа байрлалд дасгалыг хийнэ.
  • Тохой нугалсан гарын сарвууг хагас атгасан байдлаас 2 мөрөөр гадагш чиглүүлж, 2 далаа ойртуулан 3 сек орчим барьж буцаан эхний байрлалд авчирна.
  • Дасгалыг 15-25 тоогоор өдөрт 2-3 удаа хийнэ.

Дасгал-2

  • Зогсоо эсвэл суугаа байрлалд хийнэ.
  • Нэг гарыг шулуун байлгана
  • Нөгөө гар тохой нугалсан байдлаас гарын алгаар эсрэг гарын тохойноос бие рүүгээ татна.
  • Энэ дасгалыг 2 талд ээлжлэн 20-30 сек барьж хийнэ.

Булчингийн хүч сайжруулах дасгал:

 Дасгал-1

  • Зогсоо байрлалалд хийнэ.
  • Тэгш гадаргуутай зүйл(хана) 2 гараар тулж зогсоно.
  • Өвдөг тэнийсэн,хөлийн ул бүрэн тавигдсан байна.
  • Энэ байрлалаас урагш чиглэлд тохой нугалан мөрөөр түлхэнэ.
  • Дасгалыг 5-10 сек барьж 10-15 удаа хийнэ.

Дасгал-2  Мөрийг эргүүлэх дасгал

  • Мөр өвдөж буй талыг дээш харуулж хэвтэх бөгөөд гарыг 90 градус байхаар гараа нугалж, биед наана. Тохой болон биеийн хооронд дэр, алчуураар жинтүү хийнэ.
  •  1 кг жинтэй туухай (устай сав) атган дээш чиглүүлэн гараа гадагш эргүүлнэ. Тохойг нугалсан байрлалд хэвээр нь барина.
  • Босоо байрлалд дасгалын резиныг  ашиглан зүүн гараа гадагш чиглүүлэн эргүүлнэ.
  •  Энэхүү дасгалыг аажмаар хийх бөгөөд өвдөлт мэдрэгдвэл зогсооно.
  •  3 секундын турш барин аажмаар үндсэн байрлалд эргэж шилжинэ.
http://1.bp.blogspot.com/-R8-t7kfJBIo/VFiCJDe6vqI/AAAAAAAAAHY/k_iT7-uZQGY/s1600/Mor1.png
  •  1 удаад 10 давтан хийх бөгөөд өдөрт 4 удаа хийнэ.

Бэлтгэсэн: Б.Баяржаргал

Хянасан: Б.Эрдэнэчимэг

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
88933541