ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“НАСТАН СУДЛАЛ, НАСТНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД-2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Настны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтолгийн Үндэсний Төв Монголын Ахмадын холбоо хамтран “НАСТАН СУДЛАЛ, НАСТНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД-2019” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Геронтологийн үндэсний төвөөс 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус хурлаар  дэлхийн эрүүл насжилтын стратеги зорилт, Геронтологи гериатрийн өнөөгийн байдал ирээдүйн чиг хандлага, Монгол настнуудын урт удаан эрүүл амьдрах боломж, амьдралын чанарыг сайжруулахад  олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог нэгтгэх, настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх арга зам, мэргэшсэн эмч мэргэжилтнийг чадавхжуулах, олон улсын түвшинд нэвтэрч буй оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, эмнэлзүйн удирдамж заавруудыг боловсруулах, настны эмгэг судлалын тулгамдаж буй асуудлыг зөвлөлдөн хэлэлцүүлэх улмаар нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, Чанарын албаны дарга Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн  өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” Монголын ахмадын холбооны ерөнхийлөнч Ц.Сүхбаатар монгол настнуудын нийгмийн асуудал илтгэлийг тус тус тавьлаа.
Хурлын үйл ажиллагаанд ЭМЯ-ний Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд , Тайваны анагаах ухааны их сургуулийн багш Ч.Энхзаяа Ph.D, British Columbia мужийн ‘Children and Women’ эмнэлгийн Судалгааны хөгжлийн мэргэжилтэн Eric Lussier MSc, УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын төвийн дарга АУ-ны доктор Б.Хишигжаргал нар урилгаар оролцсон нь онцлог байлаа. Зочин илгэгч нараас Тайваны анагаах ухааны их сургуулийн багш Ч.Энхзаяа Ph.D “Тархины цус харвалт өвчин, харвалтын дараах амьдралын чанар, УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч  Б.Хишигжаргал Ph.D “Үүдэл эсийн хэрэглээ, ирээдүйн төлөв” олон улсын түвшинд нэвтэрч буй дэвшилтэт технологи, эмчилгээ оношилгоо амжилтуудаас  танилцуулсан нь оролцогч судлаачдын сонирхолд нийцсэн  шинэлэг илтгэл байлаа.  

Эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн 9 дүүрэг, орон нутгаас 18 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, судлаач, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн, мэргэшсэн настны эмч нарын төлөөлөл нийт 120 хүн оролцсон. Нийт танилцуулсан илтгэлүүдийг АШУҮИС-ийн багш АУ-ын доктор, профессор О.Чимэдсүрэн, АУ-ын доктор Д.Гантуяа, АУ-ны доктор профессор М.Мөнхзол нар  шүүж хамтран ажилласан.

  • Тэргүүн байрыг Геронтологийн үндэсний төвийн гериатр сувилагч Б.Ганжаргал “Настны эрүүл мэндийн үнэлгээний үр дүнг тооцсон нь”
  • Дэд байрыг Геронтологийн үндэсний төвийн гериатр сувилагч Л.Рэгзэн “Зүрхний эмгэгтэй настнуудыг үнэлж, сувилахуйн тусламж үзүүлсэн дүн”
  • Гутгаар байрыг Баянгол дүүргийн Ахмад-Настан Хүүхдийн Эмнэлэг, судлаач Х.Бунд-Очир “Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг өндөр үхэр гоньд (sphallerocarpus gracilis bess.ex trev) ургамлын хөгшрөлтийн эсрэг үйлдлийн судалгаа” тус тус эзэлсэн.

Эрдэм шинжилгээний хурал нь настан судлал, настны эмгэг  судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд орчин үеийн  шинэлэг санаа,  нотлох баримтыг  хэлэлцсэн  үр дүнтэй болж өнгөрлөө.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471