ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Настны цогц тусламж үйлчилгээ” сэдэвт салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Нэгдсэн үндэсний байгууллагаас 2019 оны Дэлхийн ахмадын өдрийг “Настнуудын тэгш байдлыг хангацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалга гаргасан билээ. Иймд хүн амын дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд ДЭМБ-ын боловсруулсан настны цогц тусламж үйлчилгээний удирдамж, түүний салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх “Настны цогц тусламж  үйлчилгээг бэхжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны 09 сарын 11-ний өдөр Эрүүл Мэндийн Яам дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс,  Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын холбоо, Дүүргийн ЭМТ-н ахмадын эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд оролцлоо.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471