ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-350802
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны нээлтийн үйл ажиллагааг Дундговь аймагт зохион байгууллаа.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Ахмад настны тухай хууль”, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2019.03.04 – 03.05-ны хооронд зохион байгууллаа.Үйл ажиллагааны нээлтэндГеронтологийн үндэсний төвийн ЭШСА-ны дарга Д.Отгонбаатар,Геронтологийн үндэсний төвийн АУ-ны магистр, клиникийн профессор, зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч С.БаярсайханГеронтологийн үндэсний төвийндотор, гериатр эмч,Геронтологийн үндэсний төвийн мэдрэлийн эмч М.ТүмэнжаргалГеронтологийн үндэсний төвийн дүрс оношилгооны эмч С.Отгонцэцэг Геронтологийн үндэсний төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Эркегүл Геронтологийн үндэсний төвийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал Эрүүл мэндийн газрын  дарга Г.Бат-Орших, Аймгийн ахмадын хороон дарга Ц.Сугар, Ахмад настан хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд

  • “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт эмч эмнэлгийн мэргэжилтний сургалт зохион байгуулж Дундговь аймгийн 110 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.
  • Аймгийн ахмадын хороо, Эрүүл мэндийн газартай хамтран нийт 126 ахмадад “Нойргүйдэл” “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.
  • Дундговь аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 919 ахмад хамрагдлаа.
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн Үндэсний Төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй   байгууллага юм

Өргөдөл гомдол авах

Б. Хишигбаяр

94017471